НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал өндөрлөв

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-11 07:33:05

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар энэ дугаар сарын 8-11-нд хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө.


НҮБ-ын тэргүүн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарих ажилд оролцов.


Тэрээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн ажилтай танилцсан. Мөн монгол хүүхдүүдээс монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлсэн НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг хүлээн авч, бэсрэг наадам үзэж, монгол айлаар зочилж, ахуй, соёл, ёс зан заншилтай танилцав.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад хийсэн айлчлалаа өндөрлөж, БНСУ-ыг зорилоо.

Холбоотой мэдээ