Эцэг эхчүүд ажилтайгаа ойрхон эсвэл төвийн сайн гэсэн сургуулиудад харъяаллын бусаар хүүхдээ элсүүлдэг асуудал гарсаар ирсэн. Тэгвэл ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүд зөвхөн өөрсдийн харъяа сургууль, цэцэрлэгтээ хамрагдах шийдвэр нэр бүхий 15-16 сургуульд хэрэгжихгүй байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан “Дандаа хамран сургах тойргоосоо гаднах хүүхэд авдаг 1, 23, 18 дугаар сургууль дээр бүртгэлийг ил тод хийнэ. Хэний хүүхэд хамран сургах тойрогтоо хамрагдаж чадсан байна вэ гэдгийг ил болгоно” гэсэн юм.
Эх сурвалж www.polit.mn