Иргэн Д.Ламжав: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх ажиллагаа эхэлсэн байна

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-19 06:25:06
Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар өөрийнхөө олон нийтийн сүлжээн дэх хаягаараа байр сууриа илэрхийлсэнийг хүргэж байна.
Тэрээр, " Цэц 2022.8.15-нд Үндсэн хууль зөрчсөн тогтоол гаргажээ. Агуулга нь: "УИХ-ын 5 хүртэл гишүүн ЗГ-т сайдаар ажиллаж болох" тухай Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосугай гэж. Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоох бүрэн эрх Цэцэд бий. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх. Үндсэн хуулийн энэ хязгаарлалтад захирагдан шийдвэр гаргах ёстойг Үндсэн хуулиар Цэцэд үүрэг болгосон байна.
22-нд УИХ-ын ээлжит бус чуулган зарласны цаад санаа нь Цэцийн тогтоолыг хэрэгжүүлж байгаа нь энэ хэмээн "ЗГ-ын бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүдээр дүүргэж" магадгүй. Хэрэв ингэвэл төрийн эргэлт хийх хуйвалдаан батлагдаж байгаа нь тэр.
Энэ хуйвалдааныг ҮАЗ Үндсэн хуулийн хүчээр зогсоох бүрэн боломжтой. Хэвлэл мэдээлэл, ялангуяа ҮОН-ын телевиз энэ талаар бодитой мэдээлэх үүрэгтэй. Хаалтын гэрээ чих дэлсэж байна.
Цэцийн тогтоолын талаар ямар бодолтой байна? гэсэн Фейсбүүкийн зарим найзын асуултад би өнөөдөр "ямар шийдвэр?" хэмээн реплей хийсэн. Хүлцэл өчье. Хэд хоног дотоод мэдээ сонирхоогүй юм.
Энэ хуйвалдааныг даруй зогсоохыг ҮАЗ-өөс шаардаж байна!!! " гэсэн байна.




Холбоотой мэдээ