Засгийн газрын хурлаас "Эрэл" компани, “Шинэ Яармаг" төслийн барьцаа хөрөнгийг хураах шийдвэр гаргав
Улс ТөрХөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг Засгийн газар хэлэлцжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн явц долоо болон наймдугаар сард өмнөхөөсөө эрч нь буурлаа. Төрийн өмчийн компаниудын эргэн төлөлт харьцангуй удаан байна. Тиймээс цаашдаа олон нийтийн хяналтыг өндөрсгөх, ялангуяа төрийн өмчит компанитай холбоотой чанаргүй зээлийг богино хугацаанд барагдуулах тухай Засгийн газрын шийдвэрийг ажил хэрэг болгох тал дээр холбогдох сайд нарт тодорхой үүргийг Ерөнхий сайд дахин өглөө. Мөн төрийн өмчит компаниас гадна Хөгжлийн банканд үүссэн хувийн хэвшлийн чанаргүй зээлтэй холбоотой асуудалд хатуу арга хэмжээ авч ажиллахыг онцлон үүрэг болгосон. Тухайлбал, "Эрэл" компани болон "Шинэ Яармаг" төслүүдэд албадлагын арга хэмжээ авч барьцаа хөрөнгийг хурааж авах чиглэл өглөө” гэж мэдэгдэв.