Байр суурь: Ц.Элбэгдорж "Үндсэн хуулиар тоглогчдод хандаж хэлье. Энэ үйлдлээ нэн даруй зогсоо”

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-25 01:50:37


Үндсэн хуульд Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэн хүчингүй гэж үзсэн. Энэ асуудлаас үүдэн олон нийт нийгэмд шүүмжлэл өрнүүлээд буй. Үндсэн хуулийн цэцийн үүрэг бол Үндсэн хуулийг манах. Бусад хуулиуд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянах ёстой байгууллага болохоос биш эцэг хуулийн заалтыг нь нэг, нэгээр нь хүчингүй болгож байгаа нь нийгэмд буруу жишиг тогтооно гэж байр сууриа илэрхийлэгчид бий. 


Энэ асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудаснаа байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр,  “Үндсэн хуулиар тоглогчдод хандаж хэлье “Энэ үйлдлээ нэн даруй зогсоо”, хэтэрлээ. Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг. Б.Чимид гуай “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” гэж хэлснийг нэмж сануулъя. Сануулга авахгүй бол сайн үйлс ч бурууддаг” хэмээн байр сууриа илэрхийлжээ.



Холбоотой мэдээ