Цэцэрлэгийн хувиарлалтын мэдээллийг өнөөдөр мессежээр илгээнэ
Эдийн ЗасагНийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлж, өчигдрийн 17:00 цаг хүртэл үргэлжиллээ.
Дээрх хугацаанд 111,595 хүүхэд хүсэлтээ илгээсэн байна. Тухайлбал, 48,414 хүүхэд бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцахаар, 48,200 хүүхэд оршин суугаа хаягийнхаа дагуух, 8,003 нь тухайн хаягтаа өөр цэцэрлэгт хамрагдахаар хүсэлт илгээсэн байна.
Өнөөдрөөс эхлэн E-Mongolia системээр хүсэлтээ илгээсэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчийн гар утсанд хүүхэд нь аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг явуулах юм.
Цэцэрлэгийн бүртгэл энэ жил гурван үе шаттай явагдана. Хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 10-наас эхэлнэ.