ЗГ-ын шинэ бүрэлдэхүүнд "Давхар дээлтэй" арван сайд багтжээ
Улс ТөрМАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шинэ бүрэлдэхүүнд "давхар дээлтэй" 10 сайдыг томилохыг дэмжсэн байна. Тодруулбал,
-ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгалан
-Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Б.Сарангэрэл
-Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт,
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун
-Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал
-Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар нарыг томилохыг тус тус дэмжжээ. Мөн асуудал эрхэлсэн хоёр сайдад буюу Нийслэлийн асуудал хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар, Спорт хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг томилох нь зүйтэй гэж үзжээ.
Харин Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар ажлаа үргэлжлүүлэн хийнэ.