Зөвлөлтийн сүүлчийн удирдагч Михаил Сергеевич Горбачёв 91 насандаа таалал төгслөө
Улс ТөрХүйтэн дайныг энхийг замаар шийдвэрлэсэн хэмээн олон улсад үнэлэгддэг ЗХУ-ын сүүлчийн удирдагч таалал төгсжээ.
1985 онд Засгийн эрхэнд гарсан ноён Горбачёв тухайн үеийн ЗХУ-ыг дэлхийд нээж, улс эх орондоо анхны гэсэн олон шинэчлэлийг хийж байжээ.
НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш “Михаил Горбачёв бол цорын ганц төрийн зүтгэлтэн байсан” хэмээн твиттер хуудсандаа бичсэн байна.
Түүнийг сүүлийн жилүүдэд биеийн байдал нь муудаж, удаан хугацаанд хүндээр өвдсөн гэж эмчилж байсан эмнэлгийнхэн нь хэлжээ. Өнгөрсөн зургаадугаар сард олон улсын хэвлэлүүд бөөрний өвчнөөр эмнэлэгт хүргэгдсэн хэмээн мэдээлж байсан ч түүний нас барсан шалтгааныг нь одоогоор зарлаагүй байна.
Түүний нээлттэй бодлогын үр дүнд олон нийт засгийн газраа шүүмжлэх, өөрсдийн дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосон нь тухайн үед шинэ зүйл байсан хэмээн олон улсын шинжээчид тэмдэглэж байна. Харин үндсэрхэг үзлийг хэт дэвэргэсэн түүний бодлого нь ЗХУ-ыг тараан бутаргахад хүргэсэн хэмээн бичжээ.
Дорно, Барууны харилцааг эрс өөрчлөхөд оруулсан түүний хувь нэмрийг нь үнэлж 1990 онд Нобелийн энх тайвны шагнал олгожээ.
Харин 1991 оноос хойш улс төрөөс хөндийрч ихэвчлэн боловсрол, хүмүүнлэгийн төслүүдэд анхаарч ажилласан байна хэмээн BBC news онцолж байна.
Эх сурвалж: bbc.com