ЗГ-ын томилгоо: Х.Бадамсүрэнг ТНБД болгож, Г.Ёндонг "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар томилов
Улс ТөрЗасгийн газрын хуралдаанаар сайд, төрийн нарийн асныг дэд сайдад, үйлдвэрийн даргыг төрийн нарийнд гэх мэтчилэн "дарга" нарын байршлийг солих томилгоо хийгдэж байна.
Тодруулбал, Зам тээврийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдаар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хариуцуулахаар томилжээ. Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар, харин түүний оронд н.Золбаярыг томиллоо. Мөн Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. Үүнээс гадна Уул уурхай хөнгөн үйлдвэрийн төрийн нарийн бичгийн даргаар Х.Бадамсүрэн, Уул уурхайн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар томилж буй мэдээлэл байна.