Талбайн 40-50 хувьд орон сууц барих стандарт тогтооно

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-02 02:32:17


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Стандартын хуулийн төсөл боловсруулан намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж буйгаа мэдэгдлээ.

Энэ хуулиар барилга байгууламжийн нийт талбайн 40-50 хувьд орон сууц барих стандартыг тогтоох юм. Үлдсэн хувьд нь сургууль, цэцэрлэг, үйлчилгээ, ногоон байгууламж зэрэг оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх аж. Өмнө нь барилгын стандарт, норм байдаг ч төдийлөн хэрэгждэггүй байсан учраас цаашид хуулиар илүү тодорхой зохицуулах аж.

Холбоотой мэдээ