Тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг олон нийтийн санал асуулга үндэслэн НИТХ шийднэ
НийгэмАвтомашины хөдөлгөөнийг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Энэхүү зохицуулалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үйлчилж буй. Хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна гэж өчигдөр мэдээлж байсан. Тэгвэл түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Уг асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар хэлэлцэх аж. Түүнчлэн хөдөө орон нутгийн иргэд хотын дугаар авч ачааллыг улам нэмэгдүүлдэг үйлдлийг зогсоохоор төлөвлөж байгаа юм.
Сэтгэгдлүүд