С.Мөнхчулуун: МИАТ давамгай байдлаа ашигласан байж магадгүй, шалгана

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-02 05:08:27

БНХАУ руу зорчих нислэгийн тийзийн үнэ нэмэгдэж, нэг талдаа 10 сая төгрөг орчим болсон нь оюутнуудад хүндрэл үүсгэж байна гэх мэдээлэл бий.  Тэгвэл энэ асуудлаар  ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “ШӨХТГ-т энэ талаар ирсэн гомдол, санал одоогоор байхгүй байна. Өчигдрөөс тийзийн үнэтэй холбоотой мэдээлэл цахим орчинд цацагдсан. Бид өнөөдрөөс шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. МИАТ ТӨХК-аас Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийзийн үнэ албан ёсных уу эсвэл хүмүүс дамлаж зарж байгаа эсэхийг тодруулна. МИАТ ТӨХК нь Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас хийсэн судалгаагаар давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон байдаг. Давамгай байдалтай аж ахуйн нэгж нь Өрсөлдөөний тухай хуулиар хэт өндөр үнэ тогтоохыг хориглосон хуулийн зохицуулалттай. Тиймээс энэ хүрээнд хяналт шалгалт хийнэ. Бид шалгалтын үр дүн гарсны дараагаар мэдээлнэ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд