Барак Обама баримтат киноны төрөлд “Emmy Awards”-ийн эзэн болжээ

Дэлхийд
tergel@onlinetvmn.com
2022-09-05 05:26:53

АНУ-ын телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Emmy Awards” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн Бямба гарагт болж, Ерөнхийлөгч асан Барак Обама,  талийгаач жүжигчин  Chadwick Boseman нар гүн хүндэтгэлтэйгээр ялалт байгуулсан байна. 

 

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама Neflix-тай хамтран ажилладаг бөгөөд Бидний гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнгүүд буюу “Our Great National Parks” бүтээлээрээ Emmy Award-ын эзэн болжээ.

 

Барак болон Мишель Обама нарын “Higher Ground” продакшн  дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүрээлэн буй орчин, болон амьд байгалийн талаар таван цуврал бүтээгээд байгаа аж. 

 

Ерөнхийлөгч асан  Барак Обама Emmy-гийн шагнал хүртэж байгаа АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч болж байгаа юм байна.  Өмнө нь 1956 Дуайт Эйзенхауэр албан үүргээ хашиж байх үедээ Шилдэг удирдагч шагналын эзэн болж байжээ. 

 

Экс Ерөнхийлөгч Обама өмнө өөрийн дурсамжийнхаа аудио хувилбараар Грэммигийн хоёр шагналыг хүртэж байсан юм. 

Холбоотой мэдээ