Герман эрчим хүчний үнийг хязгаарлах зорилготойгоор 65 тэрбум еврогийн багц арга хэмжээ хэрэгжүүлэхээ зарлалаа
ДэлхийдОрос, Украйны хооронд үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалж эрчим хүчний үнийн өсөлт дэлхий нийтийн асуудал болж хувирсан. Герман улсын хариу арга хэмжээ болгож зарлаад буй 65 тэрбум еврогийн багц арга хэмжээ нь өмнө нь хэрэгжүүлж байсан төслөөс томд тооцогдож байна.
Энэ хүрээнд эмзэг бүлгийн иргэддээ нэг удаагийн тэтгэмж, эрчим хүч зонхилон хэрэглэдэг бизнес эрхлэгчдэд тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ.
9000 орчим эрчим хүчний хамаарал бүхий бизнес эрхлэгчдэд 1.7 тэрбум еврогийн татварын хөнгөлөлт үзүүлэх урьдчилсан тооцоолол гарсан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ, Украйн руу довтолж эхэлснээс хойш эрчим хүчний үнэ нэмэгдэж, Европ ОХУ-ын эрчим хүчний хамааралтай байдлаасаа салах оролдлогыг хийсээр байгаа юм.
Германы канцлер Ольф Шольц сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үеэрээ “ Герман улс өвлийг давна. Цаашдаа ОХУ эрчим хүчний найдвартай түнш, хамтрагч байхаа болино” гэсэн байна.