Д.Амарбаясгалан: Ж.Соронзон захирлыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг салбарын сайд нь гаргасан

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-07 05:23:04

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр 

“Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг байх ёстой. Ялангуяа гарал үүсэл, яс үндсээрээ ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Гэтэл Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн гаргаж байгаа авир Үндсэн хуулийн үзэл санаатай харшилдаж байна. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзон захирлыг чөлөөлөх тушаал гаргасан. Өөрөөр хэлбэл, Ж.Соронзон захирал гарал үүсэл, яс үндсээр нь ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан учраас түүнийг чөлөөлж байна”

гэлээ.  

Холбоотой мэдээ