Хятад улс агаар дуслын замаар хийгддэг ковидын вакциныг зөвшөөрсөн анхны улс боллоо

Дэлхийд
tergel@onlinetvmn.com
2022-09-06 08:04:53

Хятадын вакцин үйлдвэрлэгч CanSino  компанийн бүтээгээд байгаа ( Convidecia Air) энэхүү агаар дуслын аргаар хийгддэг коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин нь тарилгын вакцинтай ижил төстэй найрлагатай бөгөөд  хүний биед хор хөнөөлгүй аденовирусыг ковидын вирустэй тэмцэх зөөвөрлөгч болгон ашиглах замаар үйлчилдэг аж. 

 

Амьсгалах төдийд сайн хамгаалалт болж чадна гэж үйлдвэрлэгч нь тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл Коронавирус бие мах бодь руу нэвтэрч орох гол зам болох хамар, амьсгалын замын салст бүрхэвчинд дархлааг бий болгож өгснөөр вирусээс урьдчилан сэргийлнэ. 

 

Энэ нь өмнө нь халдвар авсан хүмүүст илүү сайн үйлчилж, хамгаалалт болж байгааг туршилтууд харуулсан гэжээ. 

 

Хятадын эрүүл мэндийн бүтээгдэхүүний үндэсний төв  энэхүү агаар дуслын замаар хийгддэг вакциныг нэмэлт тунгаар хэрэглэх зөвшөөрлийг  CanSino компанид олгожээ. 

 

Үйлдвэрлэгч компанийн туршилтаар коронавирусний халдвараас 66 хувь, өвчний хүндрэлээс 92 хувийн үр дүнтэй урьдчилан сэргийлдэг болох нь клиникийн эхэн үеийн туршилтаар батлагдсан боловч гадаад зах зээлд Sinovac, Sinopharm-ын вакцинуудын нэгэн адил танигдаагүй байгаа юм. 

 

Харин АНУ болон Их Британи зэрэг бусад орны судлаачид хамрын цацлаг хэлбэрийн вакциныг бүтээхээр судлаж байгаа аж. 

 

Дашрамд дурдахад Англи, Уэльс, Шотландад ковидын бүүстэр тунг хийж эхлээд байгаа бол Их Британид хэдийгээр халдварын тоо буурч байгаа ч намар, өвлийн ханиадны улиралд эргэж сэргэхээс сэрэмжлэхийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд сануулж байна.  Тиймээс бүүстэр тунд хамрагдвал эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэж зөвлөж байна. 

 

Эх сурвалж  BBC 

Холбоотой мэдээ