Памирын нуруунд гацсан уулчин Х.Бумхишигийг эсэн мэнд буулгажээ
НийгэмПамирын нуруунд ганцаарчилсан авиралт хийж яваад 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацаад байсан уулчин Х.Бумхишигийг 8 хоногийн дараа эсэн мэнд буулгажээ.
Түүнийг МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар аварчээ. Уулын ойр хавьд байсан бүх бааз бууж өндөрт ажиллах аврагч байгаагүй тул Монгол залуус нэгнээ аврахаар Кыргызстан улсыг зорьж, 4 хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүлжээ.
Аврах ажиллагаанд явах зардлыг МУҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, "Жаргалант" уулчдын клуб, "Цэгц" клуб болон бусад хандив дэмжлэгээр бүрдүүлсэн байна.
Памирын нурууны ноён оргил 7134 м өндөрт оршдог аж.