Амьдрах ухааны хичээлийг тариан талбайд зохион байгуулав

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-13 04:51:21

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын “Солонго SF” сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн анхны АМЬДРАХ УХААНЫ хичээлийг "АЛТАН НАМАР" ургац хураалтын ажил болгон зохион байгуулав.   


Тус сургуулийн 6-12-р ангийн сурагчид болон сургуулийн нийт багш, ажилчид Амьдрах ухааны хичээлийн хүрээнд хийсэн ургац хураалтын ажилд хамрагдсан юм.

“Онц шийдэл” компанийн Ногоон толгой ферм “Солонго SF” сургуультай хамтран ажиллаж,  ургацын талбайдаа багш сурагчдыг ажиллуулж, хөдөлмөрлөхийн үнэ цэнийг ойлгуулсан завгүй нэг өдрийг өнгөрүүлсэн байна.

“Онц шийдэл” компанийн захирал Л.Энхтүвшин:  Амьдрах ухаан сургалт – Алтан намар ургац хураалтын ажил бол хамтын ажиллагааны зөвхөн эхлэл. Цаашид ч удаан хугацаанд хүүхдүүдийг амьдрах ухааны сургалтад хамруулахын төлөө хамтран ажиллана. Зөвхөн ногоо, жимс хураах биш Монгол соёлыг танилцуулах, Монгол урлаг тэр нь ахуйтайгаа хэрхэн яаж холбогдож, бидний аж амьдралд тэр нь яаж тусдаг вэ гэх зэргийг таниулах зорилготой ажиллана гэв.  



Солонго SF сургуулийн 6а ангийн сурагч Б.Батгэрэл: Ахлах дунд ангийнхан ургац хураалтад ирсэн. Дунд ангийнхан төмс, харин ахлах ангийнхан саримс хурааж байна.


Солонго SF сургуулийн 6а ангийн сурагч Н.Мөнгөнбаяр: Би сайн найзтайгаа хамт баг болон ажиллаж байна. Надад энд ажиллах үнэхээр хөгжилтэй байна. Ядрах зүйл огт алга. Надад бол энд байх их таалагдаж байна. Манай найзуудад ч мөн таалагдаж байгаа байх.


Амьдрах ухааны хичээлийг Алтан намрын цагт ургацын талбайд өөрсдийн хөдөлмөрлөхийн үнэ цэнээр мэдэрсэн сурагчид сэтгэл өндөр байв. Цаашид хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжиж  намрын цагт ногоо хураахаас гадна хаврын тариалалтын цагт хүүхдүүдээр өөрсдөөр нь ногоо тариулж байх зорилго өвөрлөж байна. 

Холбоотой мэдээ