Ханхүү Уильям НЭГ тэрбум долларын үл хөдлөх хөрөнгө өвлөж авчээ

Дэлхийд
tergel@onlinetvmn.com
2022-09-14 06:04:04

Их Британийн хааны гэрээслэлийг олон нийтэд ил болгодоггүй.  Тиймээс өнгөрсөн долоо хоногт нас барсан Хатан хаан Элизабет хэдий хэмжээний үлдээсэн өв хөрөнгө үлдээсэн нь  гэр бүлийн нууц хэвээр үлдэнэ гэсэн үг юм.

 

Гэхдээ өнгөрсөн жил Форбес сэтгүүлээс талийгаач хатан хааныг 500 сая долларын хувийн хөрөнгөтэй гэдэг тооцооллыг гаргасан байдаг. Ингэхдээ түүний үнэт эдлэл, урлагийн цуглуулгахувь эзэмшил болох Шотланд дахь Балморал шилтгээн, Норфолк дахь  Сандринхэм хаус зэргийг тооцож дээрх үнийг дүнг гаргасан байна. Хатан хаан  Элизабет дээр дурьдсан  хоёр үл хөдлөхийг өөрийнхөө аав Хаан Жоржоос өвлөж авсан байдаг. 


 

 Шотланд дахь Балморал шилтгээн. Хатан хаан Элизабетын хувийн хөрөнгөний нэг хэсэг нь юм. 


Хааны гэрээслэл нь үеийн үед нууц байдаг учраас ямар хэмжээний хөрөнгө өвлөгдөж ирж байгаа нь  ил болж байгаагүй ч хааны гэр бүлийн гишүүдэд багаар тооцоход 21 тэрбум долларын газар, хэдэн зуун жилийн настай шилтгээн зэрэг нь одоогийн хаан Чарьлзд өвлөгдөн ирж байгаа гэж CNN бичжээ.  

 

Хаан Чарьлз өөрийн эцгээсээ 140 мянган акр газар бүхий үл хөдлөхийг өвлөж авсан. 1337 онд Гуравдугаар Эдвард хааны байгуулсан энэхүү хөрөнгийн үнэлгээ нь ойролцоогоор 1,2 тэрбум ам доллар гэж өнгөрсөн жилийн санхүүгийн тайланд тэмдэглэж байжээ. 

 

Эзэн хааны  одоо амьдрах шилтгээн хааны гэр бүлийн хөрөнгийн хамгийн томоохон хэсэгт багтдаг бөгөөд 16.5 тэрбум доллароор үнэлэгддэг.  1760 онд гарсан тухайн үеийн шийдвэрийн дагуу тэр цагаас хойш энэхүү эдлэн газраас олж байгаа бүхий л орлогыг  Засгийн газарт шилжүүлдэг болсон аж. 

 

Өнгөрсөн санхүүгийн жилд гэхэд 313 сая долларын цэвэр ашиг олсон бөгөөд үүнээс  тус улсын сангийн  яамнаас 100 сая долларыг Хатан хааны зардалд зориулан олгож байсан байна. 

 

Үүнээс гадна Хаан Чарьлзийн хөрөнгийн жагсаалтад мөн эцгээс нь өв дамжиж ирсэн 764 сая долларын  1265 онд баригдсан хувийн эдлэн багтдаг. 

  

 

Эх сурвалж CNN 

Холбоотой мэдээ