АНУ-ын моргейжийн зээлийн хүү 2008 оноос хойш анх удаагаа 6 хувьд хүрч, нэмэгджээ

Дэлхийд
tergel@onlinetvmn.com
2022-09-15 03:47:51

АНУ-д орон сууцны зээлийн дундаж хүү 2008 оноос хойш анх удаагаа 6 хувьд хүрч нэмэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болохыг Ипотекийн Банкны холбооноос гаргасан мэдээлэлдээ дурдав. 

 

Өндөр инфляцыг хязгаарлахын тулд зээлийн өртгийг эрчимтэй нэмэгдүүлэх бодлого барьж байгаа нь барилгын салбарт улам бүр нөлөөлж байгаа гэж үзэж байна. 

 

Тус улсын төв банк өнгөрсөн гуравдугаар сараас хойш бодлогын хүүгээ 22 нэгжээр нэмэгдүүлээд байгаа юм. 30 жилийн хугацаатай моргейжийн зээлийн гэрээний дундаж хүү 7 нэгжээр нэмэгдэж 6.01 хувьд хүрсэн нь ( 9 сарын 9-ний байдлаар) 2008 оны их хямралаас хойш гарч байгаагүй үзэгдэл аж. 

 

Үүнтэй холбоотойгоор нэг долоо хоногийн тоон үзүүлэлтийг харахад орон сууцны зээлийн хүсэлт өмнөх долоо хоногтой харьцуулахад 1,2 хувиар, нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 64 хувиар буурсан байна гэж АНУ-ын Ипотекийн Банкны холбооноос мэдээлсэн байна.


Эх сурвалж REUTERS 

 

Холбоотой мэдээ