9 хүний аминд хүрсэн барыг буудан хөнөөжээ
ДэлхийдЭнэтхэгийн Бихар мужид энэ хэрэг гарчээ. Энэтхэгийн Валмики амьтны хүрээлэнгийн ойролцоо бар ( эр) тосгон руу дайрч, 9 хүний аминд хүрээд байсныг 200 гаруй цагдаагийн алба хаагч болон бусад албаныхан ажиллаж байж, буудан зогсоосон байна.
Гурван настай T-104 гэж нэрлэгддэг байсан уг барыг Бямба гарагт орон нутгийн цагаар 15:15-д буудан хөнөөсөн аж. Тосгоныхон барын халдлагаас айж бүхэл шөнөжин нойргүй хоносон талаар ярьж байв.
Энэтхэгийн Засгийн газрын 2019 оны мэдээллээр жил бүр 40-50 хүн барын халдлагад өртөж амь насаа алддаг байна.
2014-2019 оны хооронд ойролцоогоор 225 хүн барын халдлагад өртөж амь насаа алдсан бол 2012-2018 оны хооронд 200 гаруй барыг хулгайн анчин хөнөөсөн гэдэг тоо баримт байгаа юм.
Энэтхэгт дэлхийн зэрлэг барын 70 гаруй хувь нь байдаг. 2018 онд 2967 бар тоологдож байжээ.
Эх сурвалж BBC