"Чингис хаан музей"-г маргааш албан ёсоор нээнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-10 05:31:14

“Чингис хааны музей“ маргааш нээлтээ хийх юм байна. Энэ тухай албаныхан мэдээлэл хийх үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж Чингис хаан музейд зална гэж мэдэгдлээ.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Чингис хаан музейг маргааш морин цагт нээхээр төлөвлөж байна. Чингис хаан түүний залгамжлагч нар болон Монголын хаад язгууртны түүхийг үзүүлсэн музейтэй байх нь түүх соёлоо сурталчилах, аялал жуулчлалыг татах чиглэлд хийж буй томоохон арга хэмжээ гэж бид харж байна. Маргаашийн нээлтийн ёслолын үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг зална. Тусгайлан зарлиг гаргаж есөн хөлт цагаан тугийг төрийн ордноос гаргаж шинэ музейд залах юм" гэж хэвалэлийн хурлын үеэр хэлсэн юм. 

Холбоотой мэдээ