2023 онд гадаадад суралцах оюутнуудын зээлд зориулж 10 тэрбум төгрөг төсөвлөжээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-10-14 04:10:59

Боловсролын зээлийн сангийн  2023 оны төсөвт 93 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ.

  • Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр-24.3 тэрбум
  • Оюутны хөгжлийн зээл-21.8 тэрбум
  • Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон нэг өрхөөс гурван хүүхэд нь зэрэг суралцдаг бол 1 хүүхдийн тэтгэлэгт-13.5 тэрбум
  • Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг-10.5 тэрбум
  • Гадаадад суралцагсдын зээл-10.0 тэрбум
  • Сувилагч мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны тэтгэлэг-5.4 тэрбум
  • Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадад суралцаж байгаа оюутнуудын тэтгэлэг-2.8 тэрбум
  • Багш мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа суралцагчдын болон орон нутагт хийх багшлах дадлагын тэтгэлэг- 2.3 тэрбум
  • Орон нутгаас суралцаж байгаа оюутнуудын замын зардлын хөнгөлөлт-1 тэрбум
  • Засгийн газар хоорондын гэрээний дагуу гадаад улсаас Монголд суралцаж байгаа гадаад оюутнуудын амьжиргааны тэтгэлэг-0.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна 
Холбоотой мэдээ