Алдарт "BTS"-ийн гишүүд цэргийн албаа хааж эхлэх гэж байна
ДэлхийдӨмнөд Солонгосын алдартай хамтлаг болох BTS хамтлагийн гишүүд цэргийн алба хаахаар болсон бөгөөд хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Жин цэргийн албаа эхэлж байхаар болсон талаар хамтлагийн харьяалах агентлаг Даваа гарагт мэдэгдлээ.
“Big Hit” энтертайнментаас мэдэгдэхдээ “ Жинийн ажлын төлөвлөгөөнөөс шалтгаалж цэрэгт татагдах хугацааг энэ сарын сүүлч хүртэл хойшлуулах хүсэлт гаргаад байснаа буцааж авахаар болсон ” гэдгээ хэлэв. Мөн бусад гишүүдийн хувьд цэргийн алба хаах үүргээ хувь хувийнхаа хуваарийнхаа гүйцэтгэх болно гэж мэдээлсэн байна
Хамтлагийн гишүүдээс хамгийн эхэнд цэргийн алба хаахаар болоод байгаа Жин ( Jin ) 1992 mөрсөн, одоо 30 настай. 2020 онд шинэчлэгдэн батлагдсан Цэргийн албаны хуулийн дагуу энэ оны сүүлч хүртэл түүний цэргийн алба хаах хугацааг хойшлуулаад байжээ.
Эх сурвалж Yonhap