Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийсэн анхны “Онцгой” хосууд
НийгэмДархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Т.Хулан, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагч А.Нямдорж нар Дархан хотын 61 жилийн ойн баярын өдөр “Гэрлэх ёслолын ордон”-д гэрлэлтээ батлуулан, хуримаа хийлээ.Гэрлэх ёслолын ордон нь 1984 оны 6 дугаар 17-нд анх ашиглалтад орж, 2001 онд өмч хувьчлалаар хувьд шилжсэн байсныг төр буцаан авч, ийнхүү анхны хосууд хуримаа хийж, баярт мөчийг нь хуваалцлаа.
Дэслэгч Т. Хулан нь Онцгой байдлын байгууллагад 2019 оноос хойш гурав дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
Хосуудын хуримыг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн газраас зохион байгуулж, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хамт олон дэмжин хамтран оролцлоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.