УБ-Дархан чиглэлийн 204 км, хоёр урсгал замыг нээлээ
НийгэмУлаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хоёр эгнээ болох 204.11 км замыг өнөөдөр нээж байна.
Тодруулбал, Багц-2 хэсгийн 45.5 км зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр нээсэн бол үлдсэн хэсэг болох Багц-4 хэсгийн 20 гаруй км замд орж буй төмөр замын гарам, тэмдэг тэмдэглэгээг өнгөрсөн хоёр өдөрт хийснээр ийнхүү зорчих хэсгийг бүрэн нээх боломж бүрдэж байна.
"Нийт төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу 2023 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн 4 эгнээ авто зам бүрэн ашиглалтад орно" гэдгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдэгдлээ.
Ийнхүү Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн гурван Засгийн газар, зургаан сайдын нүүр үзсэний эцэст Дарханы замын хуулсан хоёр эгнээг 6 жил орчмын дараа бүрэн нээж байна. Энэ хугацаанд ЗТХ-ийн сайдаар ажилласан хүмүүс.
- Д.Ганбат
- Ж.Бат-Эрдэнэ
- Я.Содбаатар
- Б.Энх-Амгалан
- Л.Халтар
- Б.Бямбацогт