Канье Уэст тэрбумтны жагсаалтаас хасагджээ
ДэлхийдАлдарт Forbes сэтгүүлийн мэдээлснээр Реппер Канье Уэст бизнесийн хамтрагчидтайгаа
маргаж, хэл амаа ололцож чадахгүй байгаагийн улмаас тэрбумmан гэдэг статусаа алдаж байгаа талаар Forbes мэдээллээ.
Түүнийг олон нийтийн сүлжээнд зүй бус, зохисгүй үг хэрэглэж, ялгаварлан гадуурхалт үүсгэснийх нь дараагаар Адидас брэнд түүнтэй хамтран ажиллах гэрээгээ дуусгавар болгож байгаагаа зарласан.
Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтаас Реппер Канье Уэст хасагдаж байгаа талаар Forbes сэтгүүл Мягмар гарагт мэдээлсэн байдаг. Тэдний тооцоолсноор Адидас брэндтэй хийсэн гэрээ нь дуучны нийт хөрөнгийн 1,5 тэрбум долларын орлогыг бий болгож байсан бол одоо гэрээ цуцлагдсанаар түүний хөрөнгийг 400 сая доллар гэж үзэжТэрбумтнуудын жагсаалтаас хассан байна.
Түүнчлэн Каньед үлдээд байгаа 400 сая долларын хөрөнгийг түүний үл хөдлөх, бэлэн мөнгө, дуу бичлэгээс нь орлох орлого, экс эхнэр Ким Кардашьяаны хувцасны үйлдвэрлэлийн 5 хувийн хувьцаанаас олох орлого бүрдүүлж байна гэж бичжээ.
Харин Каньщ Уэстийн хувьд Forbes сэтгүүлийг өөрийнх нь хөрөнгийг дутуу тооцож байна гэж өмнө нь ч маргадаг байсан учраас түүнийг өөрийгөө тэрбумтан гэж тооцох нь аргагүй гэж ажиглагчид
үзэж байгаа аж. Тухайлбал 2020 онд түүнийг анх тэрбумтнуудын жагсаалтад багтсан
талаар Forbes мэдээлэхэд тэрбээр 3,3 тэрбум хүрчхээд байхад Forbes яаж
тоолохоо мэдэхгүй байна гэсэн утга бүхий постыг Forbes сэтгүүлийнхэнд хаяглаж байсан.
Энэ удаагийн үнэлгээний дараагаар Канье түүний нийт хөрөнгө 7 тэрбум байсан. Адидасын хамтын ажиллагаа түүнд 4,3 тэрбумын орлого авчирдаг байсан гэж Forbes-д хариу илгээгээд байгаа юм.
Эх сурвалж CNN