Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зам ашигласны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй
НийгэмНийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгсэл товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөх шаардлагагүйгээр шууд нэвтэрнэ. Тусгай камер ашиглан бүртгэж, нэхэмжлэхийг араас нь илгээх зохицуулалтыг хийжээ.
Мөн маргаашаас эхлэн зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй. Оношилгоо үзлэгт орох, тээврийн хэрэгслээ бусдын нэр дээр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлага тавигдахыг жолооч нар анхаарна уу.
Товчоодын төлбөрийн харилцааг шийдэх гурван арга:
- Дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ.
- И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэж шийднэ.
- Е-Mongolia болон smartcar системд нэхэмжлэл үүснэ.