УБТЗ өнөөдрөөс эхлэн нэмэгдсэн үнээр үйлчилнэ

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-01 05:51:23

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ ХНН/ тээвэрлэлтийн үнээ болон орон нутгийн, олон улсын зорчигч тээврийн галт тэргээр зорчих тарифыг 50 хувиар нэмсэн байна. Энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа билээ.

Энэхүү ХНН ачаа тээврийн бүлэг, зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар Зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт илгээжээ. Улмаар ШӨХТГ, Зам, тээврийн хөгжлийн, Сангийн болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох санал авсан байна.

Улмаар хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй, хэвээр үлдээхээр шийдсэн аж. Харин дараах экспортын бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үнэ тарифыг өөрчилсөн байна.

  • Зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн тарифыг 20 хувь
  • Төмрийн хүдрийн тээвэрлэлтийн тарифыг 15 хувь
  • Жонш тээвэрлэлтийн тарифыг 15 хувь
  • Нүүрсний тээвэрлэлтийн тарифыг 20 хувь
  • Орон нутгийн, олон улсын зорчигч тээвэрлэлтийн тарифыг 50 хувиар индексжүүллээ.
Холбоотой мэдээ