ГХЯ: Дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-14 05:17:54

Истанбул хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамжинд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан харамсалтай осол гарчээ. Дэлбэрэлт болсон Истикляль гудамжинд жуулчид ихээр үйлчлүүлдэг томоохон ресторан, дэлгүүрүүд олон байдаг гэсэн мэдээлэл байна.  Амиа алдсан болон дэлбэрэлтэд өртөж, шархадсан иргэдийн дунд монгол хүн байсан эсэхийг ГХЯ-наас тодруулахад "Тодруулахаар ажиллаж байна. Одоогоор монгол хүн дэлбэрэлтэд өртсөн гэх мэдээлэл байхгүй байна" гэв.

Холбоотой мэдээ