Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өслөө

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-15 05:27:08


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны аравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.5 хувь, өмнөх оны эцсээс 10.9 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өсчээ. 


Ийнхүү үнийн өсөлт 1.3 хувь чангарахад

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 24.9 хувь),
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2
  • хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.6 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний Статистикийн Хорооны судалгаа харуулав.

Харин аравдугаар сард өмнөх сараас 1.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа , үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байна. Инфляц энэ оны аравдугаар сард 14.5 нэгж хувь гарсны 7.6 нэгж хувь буюу 52.6% нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
  • Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2021 оны аравдугаар сард 18.6 хувиар, 2022 оны 10 дугаар сард 16.1 хувиар өсөж, өсөлтийн хурдац 2.5 нэгж хувиар буурч, харин хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны аравдугаар сард 7.6 хувиар, 2022 оны аравдугаар сард 13.8 хувиар өсөж, өсөлтийн хурдац 6.2 нэгж хувиар нэмэгджээ.
  • Барааны бүлгийн үнэ өнгөрсөн оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, 2022 онд 16.5 хувиар өсөж, өсөлтийн хурдац 4 нэгж хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны аравдугаар сард 4.7 хувиар, 2022 оны аравдугаар сард 8.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 3.6 нэгж хувиар тус тус нэмэгдсэн байна.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2022 оны аравдугаар сард өмнөх сараас 3.9 хувиар буурахад хонь, ямааны махны үнэ дунджаар 6.8 хувь, үхрийн махны үнэ 1.8 хувь, адууны махны үнэ 0.1 хувиар, харин өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурахад хонь, ямааны махны үнэ 7.3 хувь, адууны махны үнэ 6.1 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Холбоотой мэдээ