Пүрэв гарагт хилийн боомтууд ажиллахгүй

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-21 12:00:29

Энэ долоо хоногийн Пүрэв гаригт бүх нийтийн амралтын өдөр. Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байгаа.

Монгол Улсын бүх нийтээр амрах баярын өдрүүдэд хилийн боомтууд амрах хэлэлцээртэй байдаг.

Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээлснээр 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол, БНХАУ-ын хилийн бүх боомт амрах бол Монгол, ОХУ-ын зөвхөн Алтанбулаг боомт ажиллана.

Харин агаарын замын Чингис хаан боомт олон улсын хуваарийн дагуу ажиллах юм байна.

Холбоотой мэдээ