Баасан гарагаас хүйтний эрч чангарна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-21 12:06:01

Ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэрнэ. 


Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -30-аас -35 градус, өдөртөө -16-аас -21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10-аас -15 градус, өдөртөө -1-ээс -6 градус, бусад нутгаар шөнөдөө -17-оос -22 градус, өдөртөө -6-аас -11 градус хүйтэн байна.


Эх сурвалж: Weather man / Цаг уурч: Өнөө /

Холбоотой мэдээ