Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-25 04:13:58


Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.


Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 27-ноос хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 хэм, өдөртөө -31...-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 хэм, өдөртөө -23...-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -10...-15 хэм, бусад нутгаар шөнөдөө -25...-30 хэм, өдөртөө -15...-20 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ