Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-28 05:49:19


Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


      Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Tөвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -26...-31 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч -24...-26 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг.  Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Хүйтэрч -25...- 27 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Хүйтэрч  -25...-27 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ