Улсын хэмжээнд 9.5 сая мал отроор өвөлжинө
НийгэмУлсын хэмжээнд энэ жил нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсныг ХХААХҮЯ мэдээллээ.
Үүнээс 2022-2023 оны өвөл, хавар өөр аймгийн бусад сумын нутагт 3.3 мянган өрх, 1.4 сая мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 5 мянган өрх, 2.4 сая мал, сум дундын отрын бүсэд 1.1 мянган өрх, 508 мянган мал, аймаг дундын отрын бүс нутагт 688 өрх, 455 мянган мал, хилийн зурвас бүс нутагт 3.9 мянган малчин өрх, 1.5 сая мал, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутагт 7.7 мянган өрх, 3.2 сая нийт 21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих бэлтгэл хангажээ.
Отроор өвөлжих малчин өрх, малын тоо өмнөх оныхоос 2.2 мянган өрх айл, 1.1 сая малаар нэмэгдсэн байна.