61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-12-02 05:07:11

Өвлийн тэргүүн сарын шинийн 8-ны өдөр өчигдөр тохиож, 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн ёслолоо "Гэрлэх ёслолын ордон"-нд хүндэтгэлтэйгээр ёслон тэмдэглэжээ.

Азай буурлуудын энэхүү үйл явдал нь залуу хойч үедээ үлгэр дуурайлал болсныг тус ордноос онцолсон байна.

Мөнгөн хуримыг 25-аас дээш жил ханилсан гэр бүл хийдэг бол алтан хуримыг 40-50 жил ханилсан хосууд хийдэг. Харин Очир-Эрдэнийн хуримыг 60-аас дээш жил ханилсан бол хийдэг. 

Төр улсдаа үнэлэгдсэн

Түмэн олондоо хүндлэгдсэн

Ахан дүүстэй ачлалтай,

Ач гуч, үр хүүхдэдээ өмөг түшиг болсон Очир-Эрдэнийн хуримын эздэд дээдийн дээд урт наслахын дэлгэр ерөөлийг "Гэрлэх ёслолын ордон" зүгээс дэвшүүлсэн байна.

ФОТО АГШИН: 


Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
Холбоотой мэдээ