Монгол улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-12-03 11:56:09

Монгол Улсын Засгийн газраас ирэх гурван оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Монгол Улсад агаарын тээврийн салбарыг либералчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төр, засгаас тавьж буй зорилго, зорилттой дээрх үйл явдал нийцэж буйг нисэхийн салбарынхан хэлж, өндөр ач холбогдол өгч байгаа юм.


Монгол Улс өчигдөр (2022.12.02) иргэний агаарын тээвэрт “Airbus” онгоцтой болов. Тодруулбал, “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд “Airbus А320-200” загварын зорчигч тээврийн агаарын хөлөг газардав. Тус онгоцыг иргэний агаарын тээврийн “Монголиан Эйрвэйс” компани хүлээн авсан. "Монголд зочлох жил"-ийн өмнө ийнхүү иргэний агаарын тээврийн тэргүүлэх зэргийн, дэлхийн хамгийн найдвартай “Airbus” онгоцоор агаарын тээврийн шинэчлэлээ хийв.



Airbus А320-200” агаарын хөлөг зорчигч тээврийн зориулалтаар Берлин, Москва, Екатеринбург, Сингапур, Үрэмч, Шанхай зэрэг Ази, Европын агаарын тээврийн зангилаа хотууд руу нислэг үйлдэнэ.


“Airbus” нэг эгнээтэй тийрэлтэт онгоцны бүрэлдэхүүнээ A320 онгоцоор нэмж, дэлхийн хамгийн тав тухтай богино болон дунд зайн нисэх онгоцны стандартыг тогтоож, дэлхийн хамгийн амжилттай нисэх онгоцны нэг болоод буй. Тус онгоц ихэвчлэн 140-170 зорчигчийн суудалтай бөгөөд хамгийн ихдээ 180 зорчигч хүлээн авах хүчин чадалтай, нэг удаагийн цэнэгээр 6.200 км туулах чадвартай.

Хорь гаруй жилийн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа инновацийн үр шимийг хүртэж буй “Airbus A330-200” нь хамгийн орчин үеийн, найдвартай нисэх онгоцны нэг юм. 

Холбоотой мэдээ