ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
НийгэмЕБС-ийн ахлах ангийн сурагч доод ангийн сурагчдыг дээрэлхэж, хэрцгийгээр зодож байгаа бичлэг цахим орчинд тархлаа.
Нэгэн сурагч фэйсбүүктээ
"47 дугаар сургуулийн 12а ангийн Тэмүүлэн ах бид нарыг байнга дээрэлхэж, зодож, мөнгө нэхэж байна. Бид нар одоо тэсэхгүй нь. Адилхан хүн биз дээ, яагаад сурах ёстой гэгээлэг байх ёстой сургууль дээрээ дарамтад орох ёстой юм бэ хичээлдээ явахаас айж байна. Энэ асуудлыг яг яах ёстойгоо ойлгохгүй байна. Амьдрахаас айж байна"
гэж бичээд, зодож буй видео бичлэгийг хамт нийтэлжээ. Уг бичлэгтэй холбоотой асуудлыг Цагдаагийн Ерөнхий Газраас шалгаж эхэлсэн тухай албаны эх сурвалж хэллээ.