Засгийн газар нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийж байна

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-12-07 04:44:12


Засгийн газрын ээлжит хурал Төрийн ордонд болж, нийт 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, 

-Гадаад валют улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэх явцад Эрдэнэс 5 толгойтой холбоотой БЭТ-н танилцуулгыг сонсож нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудаар сонсгол хийж байна.

-Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл.

-2022 оны улсын төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэл, хэрэгжилт болон тулгамдаж байгаа асуудлууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ