Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулна

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-12-08 02:41:15


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-нд явуулахаар тогтов. 


Ерөнхий хяналтын сонсголыг дөрвөн сэдвийн хүрээнд явуулна. Үүнд,  “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээ, 2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ, коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого, Монгол Улсын боомт тус бүрээр экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох шаардлагатай.

Түүнчлэн коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон Монгол Улсын экспортлох өртөг болон БНХАУ-ын үнэ  хоорондын хэт их зөрүү, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх, “Эрдэнэс Тавантолгой” компаниас Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэр хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1  км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлыг хөндөх юм.

Уг сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах ба сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар төсөлд тусгасан байна. 

Холбоотой мэдээ