Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс тэжээл тал үнээр олгоно
Нийгэм
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс 50 хувь хямдруулан олгох өвс, тэжээлийн хуваарийг баталлаа. Улсын нөөцөөс олгох бараа, материалыг өвөлжилт хүндэрч байгаа сумын малчдад оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлж буйгаар энэ жил 15 аймагт өвөлжилт хүндрэх төлөвтөй байгаа юм.
Холбоотой мэдээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
14 цаг
МИАТ: Өнөөдрийн Истанбул, Токио, Сөүл чиглэлийн нислэгүүдэд цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
17 цаг
Сэтгэгдлүүд