LIVE: Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын талаар ерөнхий хяналтын сонсгол болж байна
НийгэмУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд эхэллээ.
Өнөө өглөө 10 цагаас эхлэх товтой байсан уг сонсгол хоёр ч удаагийн завсарлагааны дараагаар ийнхүү 13 цагаас эхэлж байна. Тус сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг болон зохион байгуулагчдад хандаж оролцогчдын зүгээс өмнө нь сонсголыг нэг танхимд явуулахыг шаардсаны дагуу сонсгол Төрийн ордны “Их Монгол” танхимд болж буй. Сонсголын эхэнд төв талбайд тайван жагсаал цуглаан хийж буй залуучуудын зүгээс ажлын хэсэгт шаардлага хүргүүлсэнээ уншиж танилцуулав. Уг шаардлагад нэгдүгээрт сонсголд жагсагчдын төлөөллийг нэмж оруулах, хоёрдугаарт УИХ-ын 18 дугаар тогтоолыг өөрчлөн хуралдаан даргалагчийг өөрчлөх, гуравдугаарт ҮАБЗ-ийн гурван гишүүнийг сонсголд оролцуулах, дөрөвдүгээрт нүүрсний хэрэгт хамааралтай бүх этгээдийг хамруулах, тавдугаарт сонсголд оролцож буй нийт оролцогчдыг үгээ хэлэх нөхцөл боломжоор хангахыг тусгажээ.
Сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг дээрх шаардлагуудыг бүгдийг нь хангая гэвэл байнгын хороо хуралдаж, асуудлыг дахин хэлэлцэх тул өнөөдөртөө энэхүү сонсголыг явуулах боломжгүйд хүрнэ. Харин иргэд санал хэлэх гэж байгаа бол эхлээд 6 мэдээлэл сонсох хэрэгтэй. УИХ-ын гишүүн, иргэн хоёул сөөлжөөд үгээ хэлэх бололцоотой" гэсэн хувилбарыг дэвшүүлсэн. Зохион байгуулагчид, оролцогчдын зүгээс сонсголын дэг дээр өөрсдийн хувилбарыг дэвшүүлж буй ч ойлголцолд хүрээгүй хэвээр байна.
Сэтгэгдлүүд