"Хэдэн жил үлдсэн юм бэ?" баримтат нэвтрүүлгийн танилцуулга боллоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-12-25 12:23:34


Дэлхий дахинаа нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудал Монгол оронд хэрхэн илэрч, хүн ардын амьдралд хэрхэн нөлөөлж буйг баримтаар үзүүлсэн "Хэдэн жил үлдсэн юм бэ?" баримтат нэвтрүүлгийн танилцуулга өдөрлөг өчигдөр /2022.12.24/ боллоо.


Тус бүтээлийг чөлөөт сэтгүүлч Б.Халиун, Т.Ананд нар, "Earth Journalism Network" Олон улсын сэтгүүл зүйн байгууллагын тэтгэлгээр бүтээжээ. 

Сэтгүүл зүйд байгаль орчны сэдвээр аливаа уран бүтээл хийх нь өртөг хийгээд цаг зав их шаарддаг учир манай улсын хэвлэл мэдээллийнхэн тэр бүр энэ сэдэв рүү ороод байдаггүй. Чөлөөт сэтгүүлчдийн хувьд Олон улсын сэтгүүл зүйн байгууллагаас тодорхой хэмжээний тэтгэлэг авсан нь, мөн өөрсдийнх нь дотоод сэтгэлд уяатай байдаг хөндөх ёстой асуудал байсан учир уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг олон жишээн дээр баримтжуулан үзэгч олноо таниулахаар зориг шулуудан бүтээлээ туурвижээ.

"Хэдэн жил үлдсэн юм бэ?" баримтат нэвтрүүлгийг Монгол орны 5 аймгийн нутагт, бүтэн гурван улирал дамнан, зургаан сарын хугацаанд зураг авч, баримт цуглуулсны үндсэн дээр хийжээ.


Цөлжилт, бэлчээрийн доройтол, дэлхийн дулаарал зэрэг уур амьсгалын өөрчлөлт малчдын амьдралд хэрхэн нөлөөлж буйг сэтгүүлч Б.Халиун, Т.Ананд нар бүтээлдээ онцлон тусгасан. Тэд уг бүтээлээ дотоодын хэвлэл мэдээллийн байгууллага хүсэлт тавьсан тохиолдолд цацах зөвшөөрөл өгөх гэнэ. Мөн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гаргах юм байна.



Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд