Спортын салбарын "Бөртэ чоно-2022" шагналын эзэд тодорлоо

Live
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-12-26 15:28:06

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно-2022" шагналыг гардуулах ёслолын ажиллагаа Чингис хааны музейд боллоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хурд, Дэлхий, Break dance хамтлаг, Гавьяат жүжигчин Ө.Уянга нарын уран бүтээлчид ая дуугаа өргөв.

"Бөртэ чоно-2022" шагналын эзэд:

Шилдэг олимпийн танхим

Баянгол дүүргийн "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн "Токио" олимпийн танхим

Шилдэг олимпийн зөвлөл

Баянзүрх дүүргийн "Нагано" олимпийн зөвлөл

Шилдэг олимпийн зүтгэлтэн

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан

Спортын шилдэг сэтгүүлч

UBS телевизийн сэтгүүлч Н.Билгүүн

Спортын шилдэг бүтээн байгуулалт

"UG ARENA" спортын цогцолбор

Спортын шилдэг бүтээн байгуулалт

Чингэлтэй дүүргийн мөсөн ордон

Спортын шилдэг бүтээн байгуулалт

Нүхт спорт цогцолбор

Спортын шилдэг ивээн тэтгэгч

Хас банк

Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага

"Евро трэйвел" ХХК

Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага

Үндэсний агаарын тээвэрлэгч "Хүннү Эйр" компани

Оны шилдэг шүүгч

Н.Эрдэнэбаатар (ТАЕКВОНДО)

Оны шилдэг дасгалжуулагч

Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан

Оны шилдэг дасгалжуулагч

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Нямлхагва

Оны шилдэг дасгалжуулагч

Самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Г.Үүрцолмон

Спортын шилдэг баг

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг

Спортын шилдэг холбоо

Монголын хөлбөмбөгийн холбоо

Спортын шилдэг холбоо

Монголын гимнастикийн холбоо

Спортын шилдэг холбоо

Монголын чөлөөт бөхийн холбоо

Спортын шилдэг холбоо

Жюү жицүгийн холбоо

Спортын шилдэг холбоо

Монголын үндэсний олимпын академи

Шилдэг тамирчин

Сагсан бөмбөгийн залуу тамирчин Ш.Энхийн-Од

Паралимпын шилдэг тамирчин

Пара жүдо бөхийн тамирчин ОУХМ Л.Туруунаа

Шилдэг эмэгтэй тамирчин

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин ОУХМ Л.Энхрийлэн

Шилдэг эмэгтэй тамирчин

Чөлөөт бөхийн тамирчин Д.Отгонжаргал шалгарлаа.