Онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс. Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрчээ
Эдийн ЗасагЗасгийн газар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоожБүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгойдэглэм тогтоосноос хойш тус компанийн санхүүгийнүзүүлэлт сайжирчээ.
Тодруулбал нүүрс ачилтын хэмжээ оны эхний 10 сарын дунджаар 600 мянга тонн байсан бол онцгойдэглэм тогтоосноос хойш 4 дахин нэмэгдэж сард 2.5 сая тонн нүүрс ачсан байна. Өнгөрсөн 2 сар гаруйнхугацаанд 4.1 сая тонн нүүрс олборлож, 5.5 сая тонннүүрс уурхайн амнаас ачуулж, 4.1 сая тонн нүүрсэкспортолжээ.
Борлуулалтын орлогыг 500 сая ам.доллараарнэмэгдүүлж, энэ оны нийт борлуулалтыг ЭрдэнэсТавантолгой ХК байгуулагдснаас хойш хамгийн өндөртөвшинд буюу 1.1 тэрбум долларт хүргэжээ.
Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэххүрээнд 4 дүгээр улиралд Монголбанкинд 500 саяам.доллар төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байсан бол энэүүргээ давуулан биелүүлж 588.8 сая ам долларын борлуулалт Монгол банкинд 416.6 сая ам.доллартөвлөрүүлсэн байна.
Мөн онцгой дэглэм тогтоосноос хойш ЭрдэнэсТавантолгой ХК-ийн удирдлага зохион байгуулалтынбүтэц, сахилга хариуцлага сайжруулах, чиг үүргийндавхардал арилгах ажлуудыг шат дараатай хийжэхлээд байна. Үүний дагуу нийт 14 алба, нэгжийг татанбуулгаж, 52 хүнийг ажлаас чөлөөлсний 24 нь удирдахалбан тушаалтан байжээ. Үүнээс сахилга хариуцлагаалдсан 13 албан тушаалтныг ажлаас чөлөөлж, бүтэцсайжруулах ажлын хүрээнд 25 хүнийг чөлөөлсөнбайна.
Дашрамд дурьдахад Засгийн газар нүүрснийхулгайтай тэмцэхээ зарласнаас хойш нүүрсний гэххэрэгт хууль хяналтын байгууллага 56 хүнийгяллагдагчаар татан шалгаж байна. Эрдэнэс Тавантолгой ХК-д удирдах ажил хийж байсан 9 хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн байна.
Сэтгэгдлүүд