"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг 4-5 дугаар сард тараахаар төлөвлөжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-01-12 02:23:56

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлаар тайлбар өгсөн юм. 

Тэрбээр “Ногдол ашиг тараах асуудал нь Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Тухайн компанийн ашиг алдагдал хэр зэрэг байна вэ гэдэгтэй эл асуудал ихээхэн хамааралтай. Аль болох жил бүр ногдол ашгийг хуваарилах ёстой. Улс төрийн шийдвэрийг бол УИХ гаргана. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, УИХ-ын түвшинд энэ асуудал яригдахаас өмнө энэ оны 4-5 дугаар сард ногдол ашиг тараахаар төлөвлөж байгаа гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд