Сонсгол: Хөгжлийн банкны 12 зээлд холбогдох 77 гэрчийг дууджээ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-01-20 02:29:08

Улсын Их Хурлын "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо"-оос зохион байгуулж буй "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-д өнөөдөр 12 компанийн зээлд холбогдуулан 77 гэрчийг дууджээ.

Үүнд:

  1. Сэлэнгийн герефорд ХХК
  2. Изинис эйрвэйз ХХК
  3. Пирамид орд ХХК
  4. Сод монгол групп ХХК
  5. Сонгоулд ХХК
  6. Түгээмэл түмэн хишигтэн ХХК
  7. Геологийн төв лаборатори ТӨҮГ
  8. Монгол микрон кашмер ХХК
  9. Комплант ХХК
  10. Макс рөүд ХХК
  11. Монполимет ХХК
  12. Петролуем продакшн ХХК

Сонсгол Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна.

Холбоотой мэдээ