Завхан аймгийн Баянтэс суманд -50 хэм хүйтэн хоножээ
НийгэмЭнэ сарын 22-23-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хоножээ. Харин Улаанбаатар хотын төв хэсгээр -35, Туул голын дагууд -41 градус хүйтэн хоносныг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхон, Сүхбаатар, Ерөө, Түшиг, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хүдэр, Бугант, Хушаат сумын нутгаар -40….-46,4 градус хүйтэн хоносон байна.
Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байжээ.
Сэтгэгдлүүд