Бага насны хоёр хүүхэд амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нас баржээ
Нийгэм"Томуу болон амьсгалын замын шалтгаантай халдварын хүндрэлээр нас баралт ганц нэг бүртгэгдэж байгаа. Жилийн жилд 11 хүртэлх сартай хүүхдүүдэд нас баралт тохиолддог.
Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр бага насны хүүхэд нас барсан тохиолдол Баянзүрх дүүргийн эмнэлэгт нэг, Орхон аймагт нэг бүртгэгдсэн болохыг" ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаа мэдээллээ.
ХӨСҮТ томуугаар өвчилсөн иргэдэд зориулан ор дэлгэж буй. Хамгийн ихдээ 250-300 ор дэлгэнэ гэв.
- Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь хүний бөөгнөрлийг аль болох сааруулах. Учир нь амьсгалын замын халдвар нэмэгддэг.
- Удахгүй цагаан сарын баяр болно, энэ үеэр ч хүний бөөгнөрөл үүсэх нь тодорхой. Тиймээс амны хаалтын хэрэглээгээ хэвээр байлгах хэрэгтэй.
- Сургууль, цэцэрлэгийн орчинд агаарын сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Үдийн цай, цэцэрлэгийн хоолонд амин дэм, илчлэг сайтай хүнс өгөх нь өвчнөөс сэргийлдэг. Халуун бүлээн аньс, чацаргана, аарц зэрэг нь тохиромжтойг тэрбээр зөвлөлөө.
Сэтгэгдлүүд